Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэнэ

img

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

 

1.Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

2.Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

3.Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

4.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

6.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

7.Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох: “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар”.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэдээ АЖИЛТАЙ БОЛГОмоор бна шүү
2021-04-29
тэтгэмж өгч байхаар ажилтай болгооч. тэтгэмж авах гээд зарим нь ядууралдаа дурлаад байна.
2021-04-29
ЗОЧИН:
ЗҮЙТЭЙ АСУУДАЛ...МӨН ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАРЫНХАА ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙГ ХӨНГӨЛЖ ӨГВӨЛ МАШ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛНО ДОО.
2021-04-29