ВИДЕО: Хоршоо нь гишүүний бусдын өмнөх хүлээх үүргийг хариуцахгүй

12:00 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хоршооны тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Дараагаар нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Мөн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
10:10 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбоотой саналтай гишүүн байсангүй. Тиймээс Хоршооны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Хоршоог байгуулахаар санал гаргасан этгээд 30 хоногийн дотор улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, Хоршоо нь үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг хоршооны эд хөрөнгөөр хариуцна. Хоршоо нь хоршооны гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй, хоршооны гишүүн нь хоршооны үйл ажиллагааг хариуацахгүй гэсэн тус тус дэмжлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ