ВИДЕО: Шинээр 1015 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.29/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1015 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 34 623 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 864 нь Улаанбаатар хотод, 149 нь орон нутагт, 1 зөөвөрлөгдсөн, 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Ховд 3, Завхан 2, Архангайд 2, Говь-Алтайд 33, Булганд 4, Өвөрхангайд 11, Сэлэнгэд 4, Дархан-Уулд 39, Орхонд 13, Төв аймагт 36,Говьсүмбэрт 1, Дундговьд 1, тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 686 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18 719 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 102 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 19-нд 55 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 22-нд 37 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 10-нд 89 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 15-нд 78 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 11-нд 89 настай эмэгтэй онош батлагдсан
Өнөөдрийн байдлаар 4768 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2632 хүн хөнгөн, 1590 хүндэвтэр , хүнд 437 , маш хүнд 109 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ