ШУУД: АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгэнэ
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ. АН-аас нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа явагдаж байгаа юм. АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:
-Хөл хорионы үед бид намын дотоод сонгуулийг хийлээ. Бид хуулийг үндэс болгон цахимаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нам дотроо Ерөнхийлөгчийн сунгааг хийж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг энэ сарын 30-ны өдөр явагдана. Санал хураалт тавдугаар сарын нэгний орой 22:00 цаг хүртэл явагдана гэв.
АН-ын даргыг УДШ бүртгээгүй. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Өнөөдөр АН хуулийн дагуу УДШ-д бүртгэлтэй байгаа. АН аль нэг намтай эвсэл болохгүй. Төрийн сонгуульд оролцоно. АН-ын дотоод асуудал хамаарахгүй. Нэг асуудлаар хоёр баримт бичиг очсон учраас УДШ бүртгээгүй. Маргааны асуудал шийдэгдсэний дараагаар нэг талдаа гарна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ