Нисдэг тэрэг осолдож эвслийн цэргийн албан хаагчид амиа алдлаа
Афганистаны өмнөд нутагт НАТО-гийн нисдэг тэрэг осолдож сүйрсэний улмаас дотор нь үүрэг гүйцэтгэж явсан зургаан цэргийн албан хаагч амиа алджээ. Тэдгээр зургаан албан хаагч нь олон улсын эвслийн цэргийн хүчний тусгай хүчнийхэн байсан аж.
Энэхүү осол өнөөдөр өглөө Афганистаны өмнөд нутагт болсон талаар НАТО-гийн Афганистан дахь хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Өнгөрсөн онд Афганистанд мөн НАТО-гийн нисдэг тэрэг осолдсоноос америкийн тусгай ангийн хорь орчим дайчид амиа алдаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ