Тажикийн цэргүүд Киргизийн суурин руу их буугаар бууджээ
2021-04-30

 

Тажикистаны хилийн цэргүүд болон тусгайгийнхан Киргизийн Кок-Таш суурин руу гал нээсэн талар Регнум агентлаг мэдээлжээ.

 

Киргизийн хилийн албаны мэдээлснээр, Тажикийн цэргүүд их буу төдийгүй автомат, миномет ашиглаж байсан гэнэ. Сөргөлдөөний газар дээр Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны нэгдүгээр орлог дарга Уларбек Шаршеев очин ажилаж байгаа аж. 

 

"Киргизийн хилчдийн тэргүүн нөхцөл байдлыг хянаж, Тажикийн хилчдийн өдүүлсэн зэвсэгт сөргөлдөөнийг таслан зогсоох арга хэмжээ авч байгаа" хэмээн хилийн албанаас мэдээлжээ.

 


Киргиз-Тажикийн хил дээр дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анх сөргөлдөөн үүссэн байна. Сөргөлдөөний шалтгаан нь Киргизийн Баткенск мужийн Кок-Таш суурин дахь ус хураагуурын нутаг дэвсгэр дээр Тажикийн тал хууль бусаар ажиглалтын камер суурилуулах гэж оролдсонтой холбоотой гэнэ. Улмаар Киргиз болон Тажикийн хил орчмын суурингуудын оршин суугчид хоорондоо муудалцаж, чулуу нүүлгэн, дараа нь тажикууд ойролцоо зөрсөн Киргизийн машинууд руу ангийн буугаар буудсан байна. Сөргөлдөөний улмаас Киргизийн найман иргэн шархаджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tsever Usny asuudal Uuh usaa bulaaldaj bgaam aa! Uuh us hunii aminaas iluu unetei bn!!!!!!!!
2021-05-03
ПАА ....:
энэ гараг дэрхи хамгийн үгээгүй ядуу бараг л монгол шиг гуйлгачин улсууд буудалцсым биз дэээ
2021-05-01
Tsever Usny asuudal Uuh usaa bulaaldaj bgaam aa! Uuh us hunii aminaas iluu unetei bn!!!!!!!!