УИХ-ын гишүүн С.Ганбаатар ИЗНН-ыг хулхиджээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар намаа сэлгэж, улс төрийн хүрээнд цөөнгүй таамгыг бий болгоод байна. Тэрбээр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон учир намаа сольж, АН-д элслээ. Харин түүний энэ алхам гэнэтийн шийдвэр байсан бололтой. Учир нь С.Ганбаатар гишүүн ИЗНН-д элсэхээр ярилцаж байсан гэнэ. Энэ тухай ИЗЗН-ын дарга Ц.Ганхуяг цахим хуудсаараа мэдэгдсэн байна. Тэрбээр "С.Ганбаатар "Та Бидний Эвсэл"-дээ үлдэж, ИЗНН-ын гишүүн болохоор урьдчилан тохирсон тохироогоо эвдлээ" хэмээн бичжээ. Тэгэхээр С.Ганбаатар гишүүн ИЗНН-ыг хулхидаж, АН-ыг сонгожээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ