ШУУД: Шинээр 1356 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.30/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1356  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 35 979 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  1190  нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт, 28 зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, Говь-Алтай аймагт 21, Ховд аймагт 14, Завханд 10, Архангайд 2, Сэлэнгэд 19, Баянхонгорт 1, Төв аймагт 21, Хэнтийд 1, Говьсүмбэрт 1, Дорноговьд 2, Сүхбаатарт 2, Дорнод 1, Дархан-Уулд 35, Орхонд 4 тус тус бүртгэгджээ. Мөн зөөвөрлөгдсөн тохиолдлыг танилцуулбал,

 

  • Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр транзит онгоцоор БНЭУ-аас ирсэн манай улсын  нэг иргэн

  • Дөрөвдүгээр сарын 23-нд  Казакстанаас ирсэн манай улсын найман иргэн 

  • Дөрөвдүгээр сарын 26-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 19 иргэн байна. 

 

БНЭУ-ын иргэдийн 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатар хотод тусгаарлагдаж байгаа. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 923 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19 642  болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас найман  хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 110 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 09-нд 61 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 09-нд 67 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 16-нд 73 настай эмэгтэй  онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 21-нд 48 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 23-нд 64 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 24-нд 59 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 12-нд 32 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 12-нд 84настай эмэгтэй  онош батлагдсан 

 

Өнөөдрийн байдлаар 4746 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2591  хүн хөнгөн, 1579 хүндэвтэр , хүнд 464 , маш хүнд 112  хүн байна. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Наад энэтхэгчүүд чинь мутацлагдсан вирустэй байгаашдээ.Ямар хачин шийдвэр гаргаж эрсдлийг оруулж ирээд байнаа юм бэ
2021-04-30
zochin:
Гаднаас иргэдээ авдагаа түр зогсоогооч. Дотооддоо тархсан халдвараа зогсоож чадахгүй байж. Мөд нөгөө шинэ мутац нь илрэх юм байна л даа
2021-04-30
Зочин:
Гаднаас иргэдээ авдагаа түр зогсоогооч. Дотооддоо тархсан халдвараа зогсоож чадахгүй байж. Мөд нөгөө шинэ мутац нь илрэх юм байна л даа
2021-04-30