Улсын хэмжээнд нийт 327 251 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.30/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 57 103 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 811 480, хоёрдугаар тунд 327 251 хүн хамрагдсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 965 729, орон нутаг 173 002 хүн вакцинжуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ