Манай улсад ирсэн Энэтхэгийн 19 иргэнээс ковид илэрлээ

Манай улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1358 шинэ тохиолдол батлагджээ. Үүний 28 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Тодруулбал, 04 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор Энэтхэг улсаас ирсэн Монгол Улсын нэг иргэн, мөн өдөр Казахстан улсаас ирсэн Монгол Улсын 8 иргэнээс халдвар илэрсэн байна.
Үүнээс гадна манай улсад ирсэн Энэтхэг улсын 19 иргэнээс коронавирус илэрлээ. Тэд 04 дүгээр сарын 26-ны Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иржээ. Энэтхэг улсын 18 иргэн нь Дорноговь аймагт тусгаарлагдаж буй бол нэг нь Улаанбаатарт байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ