УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүллээ
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлж, дотоод сонгуулийн хороонд материалаа хүлээлгэн өглөө.
Тэрбээр "улс орны нөхцөл байдал, нэг намын дарангуйлал бүр цаашилбал нэг хүний дарангуйлал руу явж магадгүй ийм хариуцлагатай үед АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгч байна. АН-аас нэр дэвшсэн ямар ч хүн Ерөнхийлөгчийн ажлын маш сайн хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн 12 жил дандаа АН-аас Ерөнхийлөгч ажилласан" гэсэн тайлбарыг өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ