ШУУД: Шинээр 1306 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.01/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1306  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 37 285 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  1187 нь Улаанбаатар хотод, 116 нь орон нутагт, 3 эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Ховд 3, Завхан 9, Архангайд 3, Говь-Алтайд 6, Сэлэнгэд 12, Төв аймагт 24, Өвөрхангайд 19, Дорнодговьд 1, Дорнод 8, Дархан-Уулд 7, Орхонд 24 тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1039 хүн эдгэрлээ.  Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 20 681 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 115 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 16-нд 71 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 20-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 21-нд 78 настай эмэгтэй  онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 24-нд 85 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 18-нд 73 настай эрэгтэй онош батлагдсан

 

Мөн коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн хүн нь хавсарсан суурь өвчтэй байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагджээ. Өнөөдрийн байдлаар 4825 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2656  хүн хөнгөн, 1587 хүндэвтэр , хүнд 466 , маш хүнд 116  хүн байна. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чи харин өөрөө мал юм даа
2021-05-01
mon:
согуулиин шоу хөл хориж хулгаагаа хиих арга болоод байна уу өндөр нас бол жам ёсны зүйл малуудааа
2021-05-01
мутацид орсон хамгийн аюултай нь ороод ирчихсэн. вакцинаа тариулсан ч өвдөх нь тодорхой.
2021-05-01
karantin:
14 honog karantilaad baihad too n hevendee baigaad baina shde yu gesen ug be? odoo ter mutatsi d orson huvilbar n orood irchihvii dee
2021-05-01
Чи харин өөрөө мал юм даа
мутацид орсон хамгийн аюултай нь ороод ирчихсэн. вакцинаа тариулсан ч өвдөх нь тодорхой.