ВИДЕО: АН-аас Н.Алтанхуяг С.Эрдэнэ нарыг нэр дэвшүүллээ

АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр батламжлав. Нэр дэвшигч Үндэсний аудитын газар холбогдох материалаа хүргүүлж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
-
1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
-
1981 онд Монгол Улсын Их Сургууль биофизикч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
-
1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш
-
1990-1992 онд Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга
-
1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал
-
1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
-
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
-
1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
-
1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
-
2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга
-
2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
-
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
-
2006-2008 онд Монгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх
-
2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
-
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд
-
2008-2014 онд Ардчилсан намын дарга
-
2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
-
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн
-
2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх
-
2018 онд “Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч
-
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ:
-
2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ:
-
Англи, Орос
Мөн нөгөө талаас цахимаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Аудитын газарт хүргүүлсэн байна. Аудитын газраас нэг намаас хоёр нэр дэвшигчийн материал ирүүлснийг түдгэлзүүлж байгаад СЕХ-ны шийдвэрийн дагуу нэг нэр дэвшигчийн материалыг хянана гэлээ.
Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр АН-ын их хурлаар ёсчилно
17:30 цаг:
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаа тавдугаар сарын нэгэнд 09:00-18:00 цагийн хооронд явагдсан.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг сонгох нийт гишүүдийн санал асуулгад 81.06 хувь буюу 43,994 санал авсан байна. УИХ-ын гишүүн Н. Алтанхуягийг ҮБХ-ны хуралд хэлэлцүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл танилцууллав. Дараагаар нь АН-ын их хурлаар нэр дэвшигчийг ёсчлон батална.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ