"Зөв хүн-электорат" эвслээс Д.Энхбатыг нэр дэвшүүлэх үү

Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өнөөдөр багтаан батламжлах хуулийн заалттай. АН-аас нэр дэвшигчээ их хурлаараа батламжлахаар хэлэлцэж байгаа бол МАН 15:00 цагт бага хурлаа товлоод байгаа.
Харин Зөв хүн-электорат эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ захиалснаа мэдэгдсэн. Тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Д.Энхбат Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөхөө зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ