"Зөв хүн-электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг Д.Энхбат, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар нэр дэвшихээр санал хүлээж аваад байгаа юм.
Энэ талаар Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан "Зөв хүн Электорат”эвсэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулид нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа. Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ. Долоо хоногийн 3 өглөө нь хүүхдийн зүрхний хагалгаа хийсээр байх болно" гэжээ.
Тус эвслээс хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөлийн 9 гишүүн 18.00 цагт болох хурлаараа нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэнэ.
Уншиж байна |