ШУУД: Шинээр 911 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

img

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.03/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 911  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 39 981  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  823  нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт байна. Тодруулбал, Төв аймагт 14, Орхонд 12, Дарханд 10,Сэлэнгэд 12, Хэнтийд 5, Дорнод 2, Дундговьд 1, Өвөрхангайд 1, Говь-Алтайд 15, Завханд 3, Увс 2  тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1225 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22 932  болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас 36,60 насны  хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 119 болж байна. 

 

Өнөөдрийн байдлаар 4956 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2824  хүн хөнгөн, 1525 хүндэвтэр , хүнд 488 , маш хүнд 119  хүн байна. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
40000 хүн халдвар авсан 22000 хүн эдгэсэн 5000 хүн эмчилгээнд бусад 13000 хүн яасан юм бол
2021-05-03