Хөвсгөл аймагт өчигдөр гурван удаагийн газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймагт өчигдөр гурван удаа газар хөдлөлт болжээ. Тухайлбал,
-
Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 03-ны өдрийн 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 16:51 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн.
-
Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 03-ны өдрийн 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт
-
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар тавдугаар сарын 03-ны 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 22:21 цагт ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ