ШУУД: Шинээр 1015 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.04/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Улаанбаатар болон орон нутагт вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1015 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 40 396 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  895  нь Улаанбаатар хотод, 103 нь орон нутагт, 1 нь эмнэлгээс шалтгаалах, 16 нь зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Энэтхэг улсын иргэдээс авсан хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр 16 тохиолдол батлагдсан. 

 

Аймгуудад бүртгэгдсэн тохиолдлуудыг танилцуулбал,  Дархан-Уул аймагт 14, Орхонд 21, Сэлэнгэд 4, Хэнтийд 3, Сүхбаатарт 2, Говьсүмбэрт 4, Дорноговьд 2, Өвөрхангайд 3, Өмнөговьд 10, Хөвсгөлд 1,  Завханд 23, Говь-Алтайд 13, Ховд 3 тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1401 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 24  333  болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас  долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 126 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 10-нд 83 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 19-нд 80 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 19-нд 69 настай эмэгтэй  онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 23-нд 57 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 24-нд 66 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 25-нд 80 настай эмэгтэй  онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 30-нд 71 настай эмэгтэй онош батлагдсан 

 

Мөн коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн 70 настай эрэгтэй нь дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдаж, бөөрний дутагдлаар нас барсан. Өнөөдрийн байдлаар 4869 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2717  хүн хөнгөн, 1545 хүндэвтэр , хүнд 486 , маш хүнд 121  хүн байна. 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ