Халдварын улмаас 57-83 насны долоон хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.04/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 126 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 10-нд 83 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 19-нд 80 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 19-нд 69 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 23-нд 57 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 24-нд 66 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 25-нд 80 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 30-нд 71 настай эмэгтэй онош батлагдсан
Мөн коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн 70 настай эрэгтэй нь дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бөөрний дутагдлаар нас барсан. Гүн эмгэнэл илэрхийлье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ