"Системийн доголдол удахгүй хэвийн болно"

Дархлаажуулалтын цэгүүдийн бүртгэлийн систем доголдож, хэвийн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар өмнө нь бид мэдээллэсэн. Тэгвэл энэ асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад "Систем түр доголдсон. Удахгүй хэвийн болно" гэлээ.
Дашрамд дурдахад өнөөдөр нийслэлийн хэмжээнд 114 цэгт 296 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж, 75632 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ