Жолооч нарыг хөдөлгөөн эхлэхдээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна

img

 

Хөвсгөл аймагт портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ 1 нас 7 сартай Б-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

 

Тухайлбал, 2021 оны эхний 5 сард 1-3 насны нийт дөрвөн хүүхэд жолооч хөдөлгөөн хийх үедээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн аж. Иймд нийт жолооч нарт хөдөлгөөн эхлэхдээ анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд хойно бага насны хүүхэд тоглож байгааг заавал шалгаж байхыг анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ