ШУУД: МАН нэр дэвшигчийн материалаа хүргүүлж байна

img

 

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа өгч байна.

 

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу явагддаг. МАН тавдугаар сарын хоёронд намын бага хурлаа зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. Ингэхдээ МАН-ын 250 мянга гаруй гишүүд дэмжигчдийн саналыг үндэслэн таван нэр дэвшигч дундаас МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлсэн. Хуулийн дагуу бүхий л шаардлагыг манай нэр дэвшигч хангаж байгаа. Бидний зорилго Монгол Улсад шударга ёсыг тогтоох, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгохыг зорьж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд шударга, будилаангүй болох зорилготой. МАН хуулиа мөрдөж ажиллана гэлээ. 

 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн материалыг нягтлан шалгаж хүлээлцэх хуулийн заалттай. Манай СЕХ-ноос ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэгт материалаа нэг бүрчлэн нягтлан шалгаж, хүлээлцэж авна гэлээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИХ НОГООН ГАРЦААР ЯВААД БАЙВАЛ СҮҮЛДЭЭ ХАМРАА ШААЖ УНАНАНА
2021-05-05
Горьдцон хулгайчууд вээ яасан. Хамраараа газар хатганааа новшнуууд
2021-05-05