ВИДЕО: СЕХ нэг нэр дэвшигчийн материал хүлээж авах учир АН-ыг буцаасан

img

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Тиймээс улс төрийн намууд нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд хүргүүлж байна. СЕХ МАН, ХҮН-ын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан бол АН-аас нэр дэвшигчийн материалыг хүлээж аваагүй. Учир нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлсэн.  Энэ талаар СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга н.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

 

-Өнөөдрийн байдлаар хэдэн нам материалаа ирүүлээд байна вэ?

 

-Хуулийн дагуу МАН, "Зөв хүн-Элекотрат" эвслээс нэр дэвшигчийн материалаа хүлээлгэж өглөө. Үндсэн хуульд "Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий нам, эвсэл зөвхөн нэг хүний нэрийг дэвшүүлнэ" гэж заасан байдаг. Харин АН-ын нэр дэвшүүлэх, сонгогдох эрхэд СЕХ хүндэтгэлтэй хандаж байгаа. Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ёстой байдаг. СЕХ дээр хоёр талаас хоёр хүний нэр хүлээлгэж өгөхөөр ирсэн. Бид төрийн тэргүүнийг сонгох сонгуульд улс төрийн намын дагуу, сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэлтэй хандаж, хуулийн дагуу нэг материал өгөх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.  Хуульд заасны дагуу өнөөдөр 18.00 цаг хүртэл материал хүлээж авна. Бид дотоод асуудлаа шийдвэрлэ гэдэг тайлбарыг үндэслэн, нэг материал хүлээж авна гэдгээ хэлсэн. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

iim nam tur barival yyaaanaa
2021-05-05