Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг энэ дугаар сарын 04-ны өдөр хүлээн авчээ.
Өнөөдөр саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ