ШУУД: УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна

СЕХ улс төрийн намуудаас нэр дэвшигчийн материалыг өнөөдөр хүлээж авах хуулийн хугацаа дуусгавар болно. Тиймээс улс төрийн намууд СЕХ-нд нэр дэвшигчийн материалаа хүргүүлээд байна. МАН, "Зөв хүн-элекотрат" эвслийн нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээн авсан бол АН-ын материалыг буцаасан. Учир нь АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэсэн хоёр нэр дэвшигчийн материал тус тусад нь хүргүүлснээс хуулийн зөрчил үүссэн юм. Хуульд зааснаар СЕХ нэг намын нэг нэр дэвшигчийн материалыг хүлээн авах заалттай.
Харин УИХ дахь АН-ын бүлгийнхэн СЕХ дээр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ