АН-ын бүлгийн гишүүдийн өлсгөлөн үргэлжилж байна

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдөр оройноос төв талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэд яг одоо ийм байдалтай буй аж.
Тус бүлгийнхэн Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг бүртгээгүйг эсэргүүцэн, өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Сонгуулийн Ерөнхий хороо, Дээд шүүх булай шийдвэр гаргаж, Монголын ард түмний сонгох эрхийг дээрэмдэнэ гэдгээ баталгаажуулж. Тэд өөрсдийнхөө нам, У.Хүрэлсүхийг та бүхэнд тулгаж байна.
Биднийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулаад өгөөч гэж гуйгаагүй. Парламентад суудалтай намуудыг сонгуульд чөлөөтэй, шударгаар оролцуулж өгөөч гэж гуйж байна. Энэ бол хуульд байдаг зүйл" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ