С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн цахим сонгуульд Монголд байхгүй 96 хүн саналаа өгчээ

С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг сонгосон гэх цахим сонгуульд нийт АН-ын 75879 гишүүн саналаа өгсөн гэж мэдэгдэж байсан. Энэхүү цахим сонгуулийн дараа энэхүү сунгаанд оролцсон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал цахим сонгуулийг шударга бус боллоо гэж мэдэгдсэн. Гэтэл үнэхээр цахим сонгуульд оролцсон иргэдийн материалтай танилцахад Монгол Улсад огт байхгүй 96 хүн, жишээ нь Сүрэн овогтой Сүрэн, Зундуй овогтой Зундуй, Буянтогтох овогтой Буянтогтох гэх овог нэр ижил 100 гаруй хүн, мөн 3 болон түүнээс дээш удаа саналаа өгсөн 1859 хүн байгаа нь цахим сонгууль шударга бус хууль бус үйл ажиллагаа болсныг баталлаа. Иймд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өнөөдөр 22 цаг 30 минутад СЕХ-нд уг булхай луйврыг ил болгосон материалыг хүлээлгэн өглөө.
Түүнчлэн цахим сонгуульд овог нэр нь ижил монгол улсад бүртгэлгүй 96 хүн, 3 болон түүнээс дээш удаа 1859 иргэн санал өгсөн ноцтой зөрчил байгаагийн зэрэгцээ цахим сонгуульд оролцсон нэр гар утас зөрүүтэй, утсаар нь залгахад ямар ч АН-ын гишүүн байхгүй гэх тохиолдол маш их байгаа нь энэхүү цахим сонгууль луйвар болсныг харуулж байна хэмээн АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Г.Мөнхжаргал мэдэгдлээ.
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ