Ц.Туваан: У.Хүрэлсүхээ, Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо
УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ-ын чуулганы индрээс МАН-ынханд хандлаа. Тэрбээр “Би УИХ-ын гишүүний хувиар ажлаа хийхээр энд ирэхдээ нэлээд олон бэрхшээлийг давж байж, цагтаа ирлээ. Г.Занданшатар дарга аа, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байдаг уу, шууд халдаж байна. УИХ-ын гишүүний машиныг оруулахгүй байна, алхаж орж ирлээ.
Бидний яриад байгаа нэг намын дарангуйлал аль хэдийнэ тогтсон юм байна. Үүнийг Монголын ард түмэнд хэлэх цаг нь болжээ. ҮХЦ, СЕХ, Улсын дээд шүүх, УБЕГ-ын оройд МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ. УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн шийдвэр гаргаж, талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Эрхэнд шууд халдаж, дороо дэвсэх эсгийг хүртэл булааж авч байна.
МАН-ынхан, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ, УИХ-ын дарга Г.Занданшатар аа одоо энэ дарангуйллаа зогсоо. Бид эцсээ хүртэл тэмцэх болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ