ШУУД: Өнөөдөр АН ялгарч, жинхэнэ буурин дээрээ ирж байна

АН цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Өчигдөр СЕХ АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээж авснаа мэдэгдсэн. Тийм учраас бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учир бид Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байна. АН ардчилал, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг нам. Зүүн чигийн үзэл бодол гарч ирж байгаа энэ цаг үед АН үнэт зүйлээ хамгаалж, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаалахын төлөө зогсоно.
АН-ын гишүүн н.Чулуунбилэг:
-Н.Алтанхуяг ард түмний нэр барьж хүн дүүжлэх тухай ярилаа. Энэ бол тэвчиж болохгүй үзэгдэл. Үр ачаа асраад залуучууддаа сургаалиа айлдаад байж байх ёстой хүн өөрийнхөө үр хүүхэд шиг хүнийг ална, дүүжилнэ гэж байна. С.Ганбаатар гишүүн өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатаах тухай ярьсан. Дараагаар нь нэг залуу өөрийгөө шатаасан. Гэтэл өнөөдөр Н.Алтанхуяг бусдыг дүүжлэх тухай ярьж байна. АН энэ үйлдлийг хариуцахгүй. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярыг АН хамгаална. Өлсгөлөн зарлаад байгаа ахмад улстөрчид АН дээр ирж ойлголцооч гэж хэлмээр байна.
АН-ын дарга М.Тулгат:
-АН хоёр хуваагдсан. Нөгөө талд байгаа хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга нэг хүний дангаар ноёрхох АН-ыг бий болгоход ашиглах гэсэн. Энэ хүмүүс монгол залуу хүн өөрийгөө шатааж байхад өлссөн үү. Энэ хүмүүс зүүний хүчний УИХ-ын гишүүнийг нэг өдрийн дотор АН-д элсүүлж байн вэ. Яагаад бие дааж УИХ-д гарсан Н.Алтанхуяг гэдэг хүнийг нэг өдрийн дотор бүлэгтээ аваад, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна вэ? Өнөөдөр АН ялгарч, жинхэнэ буурин дээрээ ирж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ