АНУ-ын сенаторууд Монголын ардчилалд аюул учирсныг онцолжээ

АНУ-ын хоёр сенатч Төрийн нарийн бичгийн даргадаа Монголын асуудал тэр тусмаа эрх баригч хүчний хийж буй үйлдэлд анхаарал хандуулахыг хүсч захидал илгээжээ. Уг захидалд "Бид энэхүү захидлыг Монгол Улсад сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлууд тус улсын ардчиллын ирээдүйд хэрхэн нөлөөлж болох талаар санаа зовнин бичиж байна. Та мэдэж байгаачлан Монгол Улс бол ардчилсан нийгмийг амжилттайгаар байгуулж чадсан онцгой нэгэн орон билээ. Ялангуяа БНХАУ, ОХУ гэсэн авторитар дэглэмтэй хоёр орны дунд оршдог орны хувьд, тэр тусмаа БНХАУ-ын зүгээс Монгол Улсын талаар өмнө нь өөрийн газар нутагт хамааруулж ойлгодгоо илэрхийлж байсан, одоо ч тэр бодлогоо баримталж байж магадгүй байгаа нөхцөлд Монгол Улс ардчиллаа өдий зэрэгтэй авч явна гэдэг чухал амжилт юм.
АНУ нь Монгол Улсад ардчиллыг үргэлжлүүлэн дэвжин дэлгэрэхийг бататгах хувиршгүй сонирхолтой билээ. Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн ерөнхийлөгчийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийнүйлдлүүд нь улс төрийн хямралыг бий болгоод байна. Энэ нь ирэх 6-р сарын 9-ний өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Эдгээр үйлдлүүдийн зарим нэгээс нь дурдвал:Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яарч өөрчлөлт хийх замаародоо үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг сонгуульд дахин оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, ерөнхийлөгчийн Дээд шүүхэд хандан гаргасан эрх барьж буй намыг яаралтай тараах захирамж гаргасан явдлууд. Дээрх үйл явдлууд дээр үндэслэн бид АНУ-ын Төрийн департаментыг оролцогч бүх талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготойгоор тэдний хооронд бие биеэ ойлголцох харилцан яриаг эхлүүлэхийг, хэнийг ч үндэслэлгүй шалтгаанаар сонгуульд оролцох эрхийг нь боогдуулахгүй байхыг, оролцох эрхтэй бүх намууд өөрсдийн тодорхойлсоннэр дэвшигчээ ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах боломжоор нь хангахыг, бие даасан шүүх засаглалыг дэмжихийг уриалж байна. Түүнчлэн АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагтай (USAID)хамтран ажиллаж богино хугацаагаар олон улсын ажиглагч багийг санхүүжүүлэн Монголын ард түмний сонгуульдаа саналаа өгөх боломжийг нь үгүйсгэх оролдлого гарвал баримтжуулж авахыг мөн уриалж байна." гэдгийг онцолжээ.
Л.Бямбажаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ