"Софи-2021" чөлөөт бөхийн олимпийн эрхийн сүүлийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгаран үлдлээ.
Тэрбээр хагас шигшээд Азербайжаны Европын гурван удаагийн аварга 33 настай Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар "Токио-2020" олимпийн наадамд оролцох эрх авлаа. Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын найм, монголын баг (TEAM MONGOLIA)-ийн 22 дахь эрх юм. Маргааш манай бөх алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана.
Уншиж байна |