ЗӨВЛӨМЖ: Сэтгэл санаа зовоосон таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах

img

 

ЭМЯ-наас гаргасан сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

 

• Аливаад эерэг хандлагатай байх

• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх

• Аливаад уур уцааргүй, тайван хандах

• Бие биендээ урам өгөх

• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах

• Хэт их мэдээллээс зайлсхийх

• Сөрөг мэдээлэлд автахгүй байх

• Цахим орчинд цаг бага зарцуулах

• Өдрийн тэмдэглэл хөтлөх

• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах

• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх

• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)

• Стресс тайлах энгийн аргаар (иог, бясалгал, амьсгалын дасгал хийх..) сэтгэл санаагаа тайван байлгах

• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах

• Архи, тамхи хэрэглэхгүй байх

• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene yed zuvlumj ugsund bayarlalaa.heryylees ene chini deer blaa
2021-05-07