ШУУД: Шинээр 737 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.07/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 737 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 43 201 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 681 нь Улаанбаатар хотод, 53 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Аймгуудад батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Дархан-Уул аймагт 3, Орхонд 8, Хөвсгөл 5, Увс 2, Баян-Өлгийд 2, Завханд 7, Архангайд 3, Төв аймагт 9, Сэлэнгэд 5 тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1291 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28 533 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 153 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 02-нд 60 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 05-нд 74 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 13-нд 45 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 15-нд 62 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 18-нд 54 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 21-нд 56 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 23-нд 81 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 25-нд 46 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 25-нд 51 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 30-нд 47 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 27-нд 63 настай эрэгтэй онош батлагдсан
Өнөөдрийн байдлаар 4888 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2804 хүн хөнгөн, 1448 хүндэвтэр , хүнд 475, маш хүнд 125 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ