Дэлхий дахинд халдварын улмаас дутуу төрөлт, эндэгдэл нэмэгдэж байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.07/ хийлээ. 

 

АШУҮИС-ийн багш Д.Мөнхцэцэг:

 

-Коронавирусийн халдварт өртөх хамгийн эрсдэл бүхий хүнд ахмад настан, таргалалт, чихрийн шижин өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд багтдаг. Тухайлбал, жирэмсэн эмэгтэйчүүдэд бие махбодийн олон тооны өөрчлөлт гарна. Эхийн хэвлийд байгаа ургийг хэвийн бойжуулахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлалын систем буурдаг. Энэ бүх нөхцөл вирус биед орох маш эрсдэлтэй гэж үзэж байгаа. 

 

Дэлхий дахинаа коронавирусийн улмаас эхийн эндэгдэл, дутуу төрөлт нэмэгдэж байна. Судалгаанаас харахад цар тахлаас өмнө эхийн эндэгдэл 168 295 байсан бол өнөө үед 198 993 болж нэмэгджээ. Мөн төрсний дараа эмэгтэйчүүдэд хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал байдаг. Өнөөгийн судалгаагаар төрсний дараа бус жирэмсэн үед сэтгэл гутрал их байгаа. 

 

Манай улсад хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн болон төрсөн 98 эхийг судлахад 50 хувьд нь уушгины хатгалгаатай байсан. Мөн хоёр нярайгаас халдвар илэрсэн. Одоогийн байдлаар 119 жирэмсэн , төрсөн эхчүүд халдварын улмаас төрөх тасгуудад эмчлүүлж байгаа.

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ