ШУУД: Үндсэн хуулинд зааснаар У.Хүрэлсүх нэр дэвших эрхгүй

АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АН-ын дарга О.Цогтгэрэл:
-АН-ын дотоод хагарлыг гаднаас нөлөөлөх замаар хүнд байдалд оруулж байна. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн санал нэгдэж, суулт хийж байгаа. Нэг бүлгийн гишүүд 100 хувь нэг талдаа хандаж байна гэдгийг бодох хэрэгтэй. Эрх баригч хүчин нэг намын дарангуйлал руу явж байна. У.Хүрэлсүх засаглалыг нэг шатанд авахын тулд улайран явж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд "Ерөнхийлөгч нэр дэвшигч эх орондоо таван жилийн дотор байнга оршин суусан байна" гэж заасан. Гэтэл Ерөнхийлөгчийн хуулинаас энэ заалтыг авсан байна. Зөвхөн Үндсэн хуулинд заасан заалтаар У.Хүрэлсүх нэр дэвших эрхгүй байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинаас авч хаяжээ хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ