ВИДЕО: Эрх мэдлийн төлөө өлсгөлөн зарлаж байгаадаа ичих хэрэгтэй

МАН-аас мэдэгдэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдөр АН 30 жилийн өмнөх технологиороо өлсгөлөн зарлаж, улс төр хийж байна. Сонгуульд ялсан эрх баригч улс төрийн хүчин бодлогоо хэрэгжүүлж явдаг. Уучлаарай, бид ч бас өлсөж, жагсаж чадна. Өнөөдөр АН-ын залуустаа уриалмаар байна. Улс төрийн намын төлөвшил чухал байна. АН-д төлөвшил хэрэгтэй байна. МАН өнөөдөр талбай дээр гарч өлсөж чадна. Гагцхүү коронавирусийн халдвар хүнд байна. Ямар их хүч, мөнгө дайчлан ажиллаж байгааг мэдэж байгаа. Эрх мэдлийн төлөө, нэг хүнийг албан тушаал очуулахын төлөө өдөр, шөнөгүй өлсгөлөн зарлаж байгаагаасаа ичих хэрэгтэй. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй хандана гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ