ВИДЕО: Бид тохиролцоо хийхгүй, шударга сонгууль явуулмаар байна

Өнөөдрөөс улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. УИХ дахь АН-ын гишүүд Сүхбаатарын талбайд суулт өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулахыг шаардаж байгаа юм.

Сонгуулийг шударга явуулмаар байна
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-АН-ыг хоёр хуваагдсан гэж зориудаар олон нийтэд харагдуулж, төрийн байгууллагын ажилтан АН-ын тамгыг зориудаар хуурамчаар үйлдсэн талаар бүх зүйлийг пакттай нь УИХ-ын дарга Г.Занданшатар яриад өгсөн. Төрийн эрх барих дээд байгууллага бидний эрх ашгийг хамгаалах ёстой байтал УБЕГ хууль зөрчсөнийг бид ярьсан. Биднийг ажлын хэсэг байгуулж өгвөл суултаа зогсоох уу гэсэн. Бид сонгуулиа шударга явуулмаар байна.
Халдвар хамгааллын дэглэмээ барьж, үймээн самуунд оролцохгүй байхыг иргэдээсээ хүсч байна
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
Бид үг хэлэх эрхийн төлөө, хууль дээдлэхийн төлөө, тэгш эрхийн энд зогсож байгаа. Хууль тогтоогч бид тэгш эрхтэй, сонгох, сонгогдох эрхээ иргэд эдлээсэй гэж сууж байгаа. Харин иргэдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, үймээн самуунд оролцохгүй байхыг иргэдээсээ хүсч байна.
Бид хуульгүй улс болсныг сөрж зогсож байгаа
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Одоо хэн нэгний захиалга авдаг гэж ярьдаг буруу суртал ухуулаг явахаа больсон. Өнөөдөр иргэд өөрсдөө ирж, биднийг дэмжиж байна. УИХ-ын даргатай уулзахад "ажлын хэсэг байгуулъя" өлсгөлөнгөө зогсоо" гэсэн. Бид ажлын хэсэг байгуулахыг дэмжиж, өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн. Бид тохиролцоо хийхгүй. Бид хуульгүй улс болсныг сөрж зогсож байгаа.
Дарангуйллыг зогсоох гэж өлсгөлөн зарлаж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-ҮХЦ, УБЕГ-ыг дарангуйлаад авсан дарангуйллыг зогсооё. Шударга сонгууль явуулъя гэж суулт хийж байгаа юм. Дэмжиж ирсэн иргэддээ баярлалаа. Муулуулах, доромжуулах эр зоригтой байж хүний төлөө явдаг.
Гишүүд ийн ярьж байна. Иргэд Сүхбаатарын талбайд ирж сэтгэгдлээ хэлж байна. УИХ-ын гишүүд дээр Сүхбаатар аймгийн Наран сумын малчин н.Мядагмаа "Үнэн мөнийн дуу хоолой барьж яваарай" хэмээн захилаа. Иргэд "Хууль гаргаж дарамталж болохгүй. Эрх чөлөөтэй амьдрамаар байна" гэдгийг иргэд хэлж байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ