Д.Энхбатыг "Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэв

СЕХ-ноос "Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатыг бүртгэсэн байна. Ерөнхийлөгчид "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат "Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлэхээр дэмжсэн та бүхэнд талархлаа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, Монголд нэг намаас хальж сэтгэх, сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Монголын төрийн гурван институцэд Монголын шилдэг хүмүүсийг урьж ажиллуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болно." гэжээ.
СЕХ нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ