Улаанбаатарт 14 хэм дулаан байна

img

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй дулаан байна.

 

2021 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:        

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, Эхийн гол орчмоор 23-28 градус бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ