ШУУД: Шинээр 804 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 804 шинэ тохиолдож батлагдлаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 44 820 болон нэмэгдэж байна. Энэ хугацаанд 1386 хүн эдгэрч, эмнэлэг тусгаарлалтаас гарчээ. Мөн энэ хугацаанд 69 болон 89 настай хоёр хүн нас барсан байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 4 нь зөөвөрлөгдсөн байна. Энэтхэг улсаас ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж буй хүмүүсээс 4 тохиолдол батлагдсан байна. Харин нийслэлд 737 тохиолдол шинээр батлагдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ