Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүс вакцинд хэрхэн хамрагдах вэ

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс вакцинжуулалтад хэрхэн хамрагдах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.
Дархлаажуулалтад хамрагдаагүй байхдаа коронавирусийн халдвар авсан хүмүүс батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины нэгдүгээр тунгаа хийлгэж болно. Харин хоёрдугаар тунгаа тухайн вакцины заасан хугацаанд хамрагдах юм байна.
Мөн вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсний дараа халдвар авсан бол батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдаж болно. Харин хоёр тун вакцин хийлгэсний дараа халдвар авсан хүмүүст дахин вакцин хийхгүй аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ