Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож байна

img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног өнөөдөр тохиож байна. Засгийн газрын 100 хоног Ялалтын баяртай давхцаж байгаад бэлгэшээж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “100 хоног амархан өнгөрч одлоо. 100 хоногт боловсруулах үйлдвэрээс эхлээд олон томоохон шинэчлэлийн ажлыг эхлүүлж чадлаа. Бид цар тахлыг ялах амаргүй сорилттой 100 хоног байлаа. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт Улаанбаатар хотод 93 хувьтай явж байна. Орон нутагт 70 орчим хувьд хүрч, вакцинжуулалтын зорилгодоо хүрч байна.

 

Ерөнхий сайдаар томилогдож, УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ Засгийн газрын 100 хоногт багтааж хоёр зүйлийг хийхээ амалсан. Нэгдүгээрт нь ДЭМБ-аар баталгаажсан вакцинаар иргэдээ үе шаттай хамруулахын төлөө өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ дайчлахаа амалсан. Хоёр дахь амлалт нь цахим үндэстэн болох зорилгоо өнөөдөр та бүхэнд танилцуулж байна” хэмээн “e-Mongolia”-ийн үйлчилгээний төвийн нээлтэд оролцохдоо хэллээ.

 

Засгийн газар 100 хоногийн үйл ажиллагаагаа маргааш зохион байгуулах юм байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Setgel dunduur bna
2021-05-09
Alsiin haraagui, korona taraasan Zasgiin gazar ogtsrooch ee
2021-05-09
hvvr ni tohiodgiin, ursuldugch huchnee samarlaa unagalaa, oor yu hiisiin, kkkk huduunii hashaanii mudakuud
2021-05-09