ВИДЕО: Нэг нам, нэг хүний дарангуйллаа зогсоо
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа. УИХ дахь АН-ын бүлэг Сүхбаатарын талбай дээр мэдээллээ хий байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хурлаа Чингис хааныхаа талбайд хийлээ. Бид нэг намын дарангуйллын эсрэг зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. УИХ-ын дахь бүлгийн гишүүдийг үг хэлүүлэхгүй байгаа. Ерөнхий сайд баасан гарагийн чуулган дээр мэдээлэл хийх байсан. Гэтэл УИХ-ын чуулганыг хуралдуулаагүй. Бид хууль бус үйл ажиллагаа, нэг нам, нэг хүний дарангуйллаа зогсоогооч гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хүүхдүүд хичээл сургуульдаа хоёр жил явсангүй, хүмүүсийг сар хорилоо. Бусад улс орнууд олон жил болсон коммунист угшилтай намыг тараадаг. АН-ын гишүүд ард түмний төлөөлөл. Манайх ард түмний төлөөллийн 60 хувийн төлөөлөл. Бие даан сонгогдсон Н.Алтанхуяг гишүүн, МАХН-ын С.Ганбаатар гишүүн манай бүлэгт элссэн. Тиймээс бид 60 хувийн төлөөлөл юм.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
-Засгийн газрын 100 хоног өнөөдөр болж байна. Засгийн газар 100 хоногоо 170 хүний амь насаар тахиж байна. 45 мянган хүн коронавирусийн халдвар авсан байна. АН-ын бүлгийн өмнөөс нас барсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр Засгийн газар юу ч хийхгүй байна. Ерөнхий сайдыг өөрийн биеэр ковидын талаар мэдээлэл хий гэсэн хийгээгүй. УИХ дээр ирдэггүй Ерөнхий сайдтай болсон. Ковид нэрээр бүх зүйлийг дур мэдэн зарцуулж байна. Цөөн хүн амтай улс ковидыг хумьсан байна. Олон хүн амтай улсад байдал хүнд байгаа. Гэтэл бид цөөн хүн амтай мөртлөө хумьж чадахгүй байгаа нь дэлхийн шившиг. Эрүүл мэндийн ажилтнууд цаашид ажиллах ямар ч хүч чадал, нөөц бололцоогүй боллоо. Засгийн газар 100 хоногтоо муу ажиллалаа. Эдийн засаг хамгийн хүнд нөхцөл рүү орсон.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Засгийн газрын 100 хоног, бидний өлсгөлөн 100 цаг болж байна. Нэг намын дарангуйллын эсрэг тэмцэж байгаа гэдгээ хэлье. СЕХ нэр дэвшигчийг баталсан тогтоолоо ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан. Хориг тавьсанаар хуулийн үйлчлэх хугацаа зогсдог. Гэтэл нэр дэвшигчийг бүртгээд явж байгаа нь хууль зөрчиж байна.
Мөн Үндсэн хуулинд заасан "Ерөнхийлөгчид нэр дэвшигч сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан байх ёстой" гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулин дээрээс алга болсон.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ