ВИДЕО: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцохыг шаардлаа

Дуучин Нара МАН-ын дарга У.Хүрэлсүхэд "MeToo" хөдөлгөөний талаар шаардлага хүргүүлж байна.
Дуучин Нара:
-Бид албан шаардлага хүргүүлж байна. Уг албан шаардлагад олон охид, эмэгтэйчүүд болон тэдгээрийн бэлгийн халдашгүй байдалтай холбоотойгоор шаардлага бичиг хүргүүлж байгаа. Өмнө нь илгээсэн албан бичгийн хариуг авсан ч гэсэн эдгээр нь шаардлага хангахгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ цаг үед ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэн гэж мэдэгдэж байгаа. Шинэ стандартыг үүсгээд байна. Тухайлбал хүчирхийлэл гэдэг нь байх ёстой юм шиг асуудал дэвшүүлж байгаа нь УИХ-ын гишүүн, ард иргэдийн элч төлөөлөгч болж ажиллаж байгаа хүний ёс зүйд яав ч нийцэхгүй. Энэ нь маш олон охид эмэгтэйчүүдийг басамжлан доромжилсон хэрэг болж байна.
Энэ шаардлагад УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт ёсзүйн хариуцлага тооцож УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажлыг дэмжин ажиллаасай гэж байна. МАН-ын даргад хандаж байгаа учир нь МАН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “Энэ улсад шударга ёс тогтоохын төлөө хууль засагладаг нийгмийн төлөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэж амласан учир энэ үгэнд нь иргэд бид итгэж охид эмэгтэйчүүдийгээ өөрийнхөө охиныг хайрлаж буй сэтгэлээр шаардлагын хариуг маш хурдан гаргаж Ц.Анандбазарт ёсзүйн хариуцлага тооцож, эргүүлэн татна гэдэгт итгэж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ