Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

УИХ-аас “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ жилийн “Их дүйчэн” өдөр тавдугаар сарын 26-ны лхагва гарагт тохиож буй аж. Иймд энэ өдөр бүх нийтээр амарна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ