ШУУД: "Ковид"-ийн дор бүх зүйл нууцалж байна

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж байна. Тэд ажлын хэсэг байгуулан, хамтран ажиллахаар болжээ. Сүхбаатарын талбайд Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан ирж үг хэлсэн юм. Тэрбээр:
-МАН Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Өнөөдөр Дээд шүүхийг цагдаатай нь авч байна. Монгол хүн эх орондоо эрх чөлөөтэй байя. Нэг намыг гартаа атгасан хэсэг бүлэглэлийг зогсоох ёстой. "Ковид"-ийн дор бүх зүйл нууцалж байна. Ковидийн тоог худлаа зарлаж байна. Манай нөхөр, хүүхдүүдийг бүгдийг ковидтой гэсэн. Ганцхан манай нөхрийн шинжилгээ эерэг гарахад ард нь 14 хүн ковидтой гарсан. Зөвхөн миний амьдралаар 14 ковид илрээд байхад яагаад худлаа зарлаад байна хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ