Казанийн дунд сургуульд зэвсэгт халдлага гарчээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр хэргийг 17 настай хүүхэд үйлдсэн гэх бол ТАСС агентлаг үл мэдэгдэх хоёр этгээд гал нээсэн хэмээн мэдээлсэн байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, зэвсэгт халдлагын улмаас зургаан хүүхэд, нэг багш амиа алджээ. Хэргийн сэжигтэн болох 17 настай хүүг баривчилсан байна. Одоогоор хэргийн газарт түргэн тусламжийн 20 гаруй баг ажиллаж байгаа гэнэ.
Болсон хэрэгтэй холбоотойгоор Татарстаны прокурор Илдус Нафиков хэргийн газарт очин ажиллаж байгаа гэнэ. Хэрэг Татарстаны нийслэл Казань хотын №175 дугаар сургуульд гарсан бөгөөд хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхэд тус сургуулийн сурагч байсан эсэх, мөн гэмт этгээдүүд энэ үйлдлийг хийх болсон сэдлийн талаарх мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |