МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орлоо

img

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Тус ажлын хэсэг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

 

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН хэрүүлийн бузрууд. 1990 онд ийм байдлаар эхлээд л 31 жилийн дараа: ядуурал, авилга, хүчирхийлэл, оюуны хоосрол, ажилгүйдэл, газар нутаг, үндстэн бүхний устгадаг халамжийн бодлого, улс төрчдийн заваан тархи угаалт. Нүгэлтэнгүүд…
2021-05-12
Зочин:
АН НҮДНИЙ БУЛАЙНУУД МИНЬ ЖААХАН СЭТГЭЭЧ, МЭДРЭМЖТЭЙ БАЙГААЧ!!!!!!?????ДАНДАА ХҮНИЙ ИДЭШ БОЛЖ БАЙХ ЮМ
2021-05-11
Зочин:
Ард түмэн та нарыг дэмжээгүй учир сонголтгүй болсон доо хөөрхийс. Та нарын хувь заяа бүрхэгээ. Маргааш та нар Эрдэнийгээ дэмжих нь тодорхой. Ийм л хүмүүс дээ, улааныг харж урвадаг, шарыг харж шарвадаг хувирамтгай туйлбаргүй хог шаарууд шүү дээ. Хуулийн дагуу Эрдэний нам нь хүчинтэй байхгүй юу. Ойлгож ав эргүүнүүд ээ
2021-05-11
zochin:
Хийх ажил мундсан биш дээ өлсгөлөн зарлаж илүү ажил гаргаж байдаг та бүхнийг гөлөгч гэж тоох хүн алга хэдэн мөнгө тараасан нөхдүүд л тойрон учраа олохгүй эргэлдэж байгаа байх дааяачихсан толгой нь олгой болчихсон нөхдүүд байдаг байна даа.
2021-05-11