Нийслэлийн иргэдийн тал хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдлаа

Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1678198 хүнийг вакины эхний тунд, 631666 хүнийг хоёрдугаар тунд хамруулжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд I тунд 3794, II тунд 1627, нийт 5421 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 93.5 хувь буюу 891.428 нь I тунд, 51.4 хувь буюу 490.009 нь II тунд хамрагдаад байна.
Тэгвэл иргэн та вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөн хэвээр байх ёстой. Үүнд:
• Амны хаалтаа зүүх
• Хүн хоорондын зай барих
• Гар угаах, халвдаргүйжүүлэх
• Байнгын агааржуулалт хийх
• 10-с дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ