ВИДЕО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ХНХЯ-ны гадаа цуглалаа
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл цуглаад байна. Тэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудын хууль бус үйлдлийг илчилсэн иргэн М.Чулуун-Эрдэнийг дэмжиж, эрх ашгаа хамгаалахаар иржээ. Иргэн М.Чулуун-Эрдэнэ ХНХЯ-ны гадаа гурав дахь өдрөө суулт зарлаж байна. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй 103 иргэний нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж, төрийн мөнгийг шамшигдуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ